ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна
2020.11.03
Гадаад харилцаа

ОУПХ-ны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна

Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 2 дахь өдрөө (2020.11.02) Улаанбаатарын цагаар 21:30 минутад эхэллээ. 

Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар ОУПХ-ны Ерөнхийлөгчид болон Гүйцэтгэх хорооны нэр дэвшигчдэд саналаа өглөө. Нийтдээ 145 орны парламентаас 412 парламентын гишүүд оролцож байна.

Өнөөдрийн хурлаар  Удирдах зөвлөлд 2019 оны санхүүгийн тайланг мэдээлж, ОУПХ-ны 2021 оны төсвийн төслийг баталлаа.  Дараа нь хуралдаанд оролцогчид дэлхийн Парламентуудын Спикерүүдийн V хурал болон Парламентын эмэгтэй Спикерүүдийн XIII дээд хэмжээний цахим уулзалтуудын үр дүнгийн талаарх тайлан болон  2021 онд Вена хотод зохиогдох тус хурлын бэлтгэл ажлын талаар мэдээллийг  сонслоо. 

ОУПХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн маргааш буюу 2020.11.03-нд гарах юм.

ШИНЭ МЭДЭЭ