2020.11.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УИХ-ын гишүүн Т.Аубакир тамирчдад баяр хүргэлээ
Таэквондогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гурван насны ангиллаар 2020 оны аравдугаар сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан уг тэмжээн Хандгайт дахь "Олимп" спорт цогцолборт болсон юм. Энэ удаагийн УАШТ залуучууд, насанд хүрэгчид, мастер гэсэн гурван насны ангиллаар явагдаж, баг тамирчид өрсөлдсөн. Мөн залуучууд, насанд хүрэгчдийн мастер ангиллын 3*3 багийн тулааны төрлөөр тэмцээн үргэлжилсэн юм.
Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлсөн баг бол Баян-Өлгий аймгийн тамирчид байлаа. Тэд энэхүү тэмцээнд амжилттай оролцож 1 алт, 4 хүрэл медаль хүртсэн байна. УИХ-ын гишүүн Т.Аубакир Таеквондогийн Улсын Аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчидаа Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03