МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.03
Хүний эрх

Ц.Мөнх-Оргил: Монгол Улсын нэгдэж орсон гэрээ, конвенцийн хэрэгжилтийн асуудал хүндхэн байгаа

Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.мөнх-оргил:

Нээлттэй сонгон шалгаруулалт хийх нь зөв гэдгийг ард түмэн, УИХ-д харуулж ажиллаарай.

Нэр дэвшиж байгаа хүмүүс сонгогдож ажиллаад, хүний эрхийн комисс, хүний эрхийг шинэ түвшинд гаргаж ажиллана гэдэгт итгэж байна. Нээлттэй сонгон шалгаруулалт хийх нь зөв гэдгийг ард түмэн, УИХ-д харуулж ажиллаарай. Ингэж чадвал дараа, дараагийн нээлттэй сонгон шалгаруулалтын зөв замыг нээнэ. Тийм учраас энэ хариуцлагатай ажил. Монгол улс олон гэрээ конвенцид нэгдэж орсон. Ингэснээр ямар үүрэг, хариуцлагатай болж байгаа талаарх мэдээлэл олон нийтэд бага хүрдэг. Шинээр ажиллах хүмүүс энэ алдааг засаж, ажиллах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ