МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо
2020.11.04
Эдийн засаг, Худалдаа

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.04) хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшингээр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулан тус тус байгуулахаар шийдвэрлэсэн.

ШИНЭ МЭДЭЭ