2020.11.05
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Монголбанкны арилжааны банкуудад өгдөг жилийн хүү 500 тэрбум төгрөг болсон нь ноцтой алдаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Өнөөдөр төгрөгийн худалдан авах чадвар 40-50 хувь буурсан. Хэн хожих вэ? Засгийн газар луйвар хийж байна.Хариуцлага тооцох тогтолцоо алга. Баруунд амьжиргааны өртөгтэй уялдуулж  цалин, тэтгэврийг индексжүүлж нэмнэ гэсэн арга байдаг. Үүнийг засах хууль эрх зүйн орчин манайд алга. Үүнийг зогсоох хэрэгтэй. 2016 оны 3 сард мөнгөний нийлүүлэлт 10,1 ихнаяд байсан бол өнөөдөр 22,3 ихнаяд төгрөгний нийлүүлэлттэй байна. Мөнгөө хэвлээд нийлүүлээд байдаг цалин тэтгэвэр хэвээрээ байна. Хэн хожих вэ? Засгийн газар баярлаж байна.Ард түмэн хохирч байна.

Гадаад валютын нийлүүлэлтийг нэмэх. Валют орж ирдэг компаниудад хулгай нүүрлэсэн. Экспорт, импортын бодлогоо зөв болгох. Бүх алдаагаа Ковид руу чиглүүлэхээ зогсоож бодлогоо өөрчлөх цаг болсон. Монголбанкны арилжааны банкнуудад өгдөг жилийн хүү 500 тэрбум төгрөг болсон. Энэ бол ноцтой алдаа. Үүнийг яаралтай засах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ