2020.11.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
2020 онд "Оюуны спортын ордон" ашиглалтад орно
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-дахь Шатрын лобби бүлгийг ахлан ажилладаг билээ. Тус бүлгийн дэмжлэгтэйгээр монголын шатарчид удахгүй "Оюуны спортын ордон"-той болох гэж байна.
Өнөөдөр тус ордны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Бианконэро констракш”-ний захирлын хүсэлтийн дагуу тус компаний удирдлагуудыг Б.Саранчимэг гишүүн хүлээн авч уулзлаа.
"Оюуны спортын ордон" нь Хан-Уул дүүргийн 10-р хорооны Морингийн даваанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 70%-тай явж байгаа бөгөөд 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэхүү ордон нь үе үеийн шатарчид, шатрын зүтгэлтнүүдийн хүсэл мөрөөдөл болсон ордон юм.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16