![Сайд Н.Энхтайван Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзлаа](https://vip76.mn/media/news/original/2020/11/05/37693cfc748049e45d87b8c7d8b9aacd1.jpg)
2020.11.05
Гадаад харилцаа
Сайд Н.Энхтайван Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон мах, сүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/c57b25d7de78bf13eba4bcac5f33eadb.jpeg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/1acaf3363e5334daa246ff19ede79340.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/06/979d472a84804b9f647bc185a877a8b5.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/24/6f4922f45568161a8cdf4ad2299f6d23.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/17/70652778a7190787d54446cbce2593bb.jpg)
![](http://img.youtube.com/vi/B-6y_Dd9Wf8/hqdefault.jpg)