2020.11.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Ж.Сүхбаатар: Засгийн газрын гишүүний бүрэн эрх нь хаана байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:
Энд Засгийн газрын гишүүний бүрэн эрх нь хаана байна вэ? Чиг үүрэг гэдэг нь юу хийхийг заана. Бүрэн эрх гэдэг нь ямар эрх үүрэгтэйг заана. Манайх сайдын яам учраас сайдад нь бүрэн эрх нь байдаг яамд нь чиг үүрэг нь байдаг.
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт бол ерөнхий архитектороо өөрөө мэддэг байх ёстой. Хотын ерөнхий архитектор бол маш их чухал. Хэн хэдэн онд өгсөн гэвэл Улаанбаатар хотын барилгын түүхээр авилгалыг харж болно. Хот өөрөө архитектураа өөрөө шийдэх ёстой юм. Яамдууд улсын зэрэглэлтэй хотуудыг тасдаад хуваагаад авчих уу? Энэ дотор том зөрчил үүсэхээр байна. Нийслэлийн төсвийг Сангийн яам таначихсан. 340 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын орлого тасарсан явж байна. Ирэх жил 125 тэрбум төгрөгийн өртэй орох гэж байна.
Түүний асуултанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.
Санал бол орон нутгаас ирнэ. Өнөөдөр Нийслэлийн засаг дарга ерөнхий архитектороо томилж байгаа. Амьдрал дээр томилогдсон хүнийхээ өмнөөс орж чаддаггүй. Тэр хүний томилгоо нь босоо байгаад 6 жил байвал мэргэжлийн хүмүүс нь хот төлөвлөлтөө авч явъя гэж оруулж өгсөн байгаа.