МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.05
Барилга, Хот байгуулалт

Ж.Ганбаатар: Хуульд хариуцлагын асуудлыг тодорхой тусгах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

"Энэ хууль их олон давуу талтай гэж үзэж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайд барилга барихгүй гэж заасан байна. Хорооллоор нь төлөвлөнө гэж байна зөв үү? БХБЯ инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангана гэж ойлгосон зөв үү? Замаас 20 м зайд барилга барина. Дотогш болохгүй. Улаанбаатар хот газраас доошоогоо хөгжинө гэж заажээ. Боломжуудыг нь яам бүрдүүлж өгөх юм уу? олон улсын жишгийн дагуу барилгын компаниудаа дарамтлах бус боломжуудыг бий болгож өгөөрэй.

Энэ хуульд дутуу байгаа зүйл бол хариуцлагын тогтолцоо шүү. Хийгээгүй, хариуцлага алдсан, төлөвлөөгүй гэх мэт асуудалд хэрхэн хариуцлага тооцох тухай тодорхой, нарийн зааж өгөх шаардлагатай байна."

Түүний асуултанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ