МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.06
Хүний эрх

Н.Энхболд: Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүний эрх нь зөрчигдөж байна

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Хүний эрхийг хамгаална гэдэг нь эрхийг нь хамгаалсан хуулийг барьж ажиллана гэсэн үг. Хүнийг шүүхээр шийдэхээс нааш буруугүй гэж үзнэ гэдэг. Гэтэл хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гарч, шүүгчид энэ дагуу шийдэх асуудал гардаг. Хүний эрх үүнээс болж зөрчигддөг. Хүний эрхийг зөрчсөн асуудалд яаж ханддаг вэ? УИХ-ын гишүүн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхтэй. УИХ-д нэр дэвшигч хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхтэй. Ийм хүнийг шүүгч энэ хуулийг өөрийнхөө үзэмжээр тайлбарлаад, шоронд хийж хорьсон. Хэрэгтэй холбоотой асуудал  бол тусдаа зүйл. Харин эрх нь зөрчигдсөн гэж манай дэд хорооны гишүүд үзэж байна. ХЭҮК-ын гишүүд юу хийж чадах вэ?

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Ж.Хунан:

Хүнийг шүүхээс өмнө ялалдаг зүйл ихсэж байна. Үүнийг сайн судлах хэрэгтэй. Эрх нь зөрчигдсөн бол хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй Төсөөллөөр дүгнэлт өгөх боломжгүй.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид:

Хүнийг шүүхээс өмнө ялладаг зүйл ихсэж байна. Үүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл нөлөөлдөг. Цахим технологийг яаж зөв ашиглах хэрэгцээ гарч ирсэн. Гарц, шийдэл хайх ёстой.  

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Х.Мөнхзул:

Гэм буруутайн шүүхээр эцэслэн тогтоогдоогүй бол буруутан болохгүй. Үүнээс болж хүний эрх их зөрчигддөг.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Г.Нарантуяа:

Сошиал орчинд хүний нэр төр их алдагдаж байна. Үүнийг засах, сайжруулах сорил бидний өмнө байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Б.Энхболд:

Манай улсад сошиалын хөгжилтэй холбоотой гэм буруутайд тооцох зүйл алдагдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид хуурамч мэдээлэл гаргаж, мэргэжлийн ёс зүйгээ зөрчдөг. Үүнийг засахад анхаарч ажиллах ёстой.

УИХ-ын  гишүүн Н.Энхболд:
Харамсалтай нь Сошиал мэдээллийг зохион байгуулалттай явуулдаг. Шүүх, хяналтын байгууллага ч оролцдог. Энэ асуудалд ХЭҮК яаж ажиллаж чадах вэ?

ШИНЭ МЭДЭЭ