МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.10
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Энхтүвшин: Жоншны салбарт боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий юу?

Үйлдвэржилтийн Бодлогын Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа:

Хамгийн их эдийн засгийн эргэлтэнд орчих бололцоотой уурхай бол Дорноговь аймгийн Зүүн цагаан дэлийн уурхай байна. Энэ уурхай бол Сум, Бор-Өндөр, төмөр замтай ойрхон байдаг. Гадны хөрөнгө оруулалт гэхээс илүү өөрсдөө хийх боломж бололцоо байна уу?

Жонш бол түүхийгээр гарахаа больсон. Баяжуулах үйлдвэр барих бололцоо боломж байна уу? Тийм төлөвлөгөө байна уу?

Түүний асуултанд Монголросцветмет Төрийн өмчит үйлдвэрийн захирал Ж.Мөнхбат хариуллаа.

Зүүн цагаан дэлийн орд бол Монголросцветмет төдийгүй Монгол оронд үүдээ нээх болсон орд. Үүнд бүс нутгийн хөгжлийн асуудал байна. Монголросцветмет Төрийн өмчит үйлдвэрийн газар хуучин ХХК байхдаа үүсгэсэн уурхай бүр дээрээ суурин үүсгээд явж байсан. Зүүн цагаан дэлийн орд дээр 39.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардаж байгаа. Бид эрсдэлийн сан, байгаль орчны нөхөн сэргээх сан, үйлдвэр хөгжүүлэх буюу цаашдын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх сангуудийг байгуулсан. 

ШИНЭ МЭДЭЭ