2020.11.10
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Б.Дэлгэрсайхан: Хил орчмын сумдуудад хэсэгчлэн ая жуулчлалын өдрийн виз олгох зохицуулалт хийх шаардлагатай
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа:
Уг хуульд 24 цагийн буюу гурав хоногийн виз гэж байна уу? Хил дээр үүнийг олгох журам байна уу? Хил орчмын сум, хотуудад хөнгөлттэй 24 цагийн буюу гурав хоногийн виз олгох талаар энэ хуульд оруулах зайлшгүй шаардлагатай.
Мөн Өвөр Монгол жуулчид орж ирэх хүсэлтэй байдаг. Тэгэхээр хил дээр нь виз олгоод оруулах боломж байна уу? Бээжин, Эрээн, Хөх хотод олгогдож байгаа виз бол Өвөр Монголчуудаар дамжиж байгаа мөнгө олох хэрэгсэл болсон байна.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн/ хариуллаа.
Тухайн жуулчин Монгол Улсын хил нэвтрээд нутгийн гүн рүү явахгүй гэсэн үг. Зарим жуулчид duty free-ээр ороод буцаад гарах хүсэлтэй байдаг. Ийм аялал жуулчлал тал дээр санал нэгтэй байна. Энэ чиглэлийн виз олгох асуудал бол улсын хил дээр нээлттэй. Гадаадын хэргийн харъяатын ажилтан улсын хил дээр виз өгч байгаа. Өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Хугацааны хувьд ялгаагүй.
ШИНЭ МЭДЭЭ
105 багшид зөөврийн компьютер гардууллаа
2021.11.29
Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо
2021.11.26
Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчидтэй уулзлаа
2021.11.25