МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.10
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ц.Мөнх-Оргил: Цагаачлах зөвшөөрөлтэй гадаадын иргэний орох гарах хөдөлгөөнийг бүртгэж байхаар зохицуулах нь зүйтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Тагнуулын байгууллагын саналаар цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан иргэн Монгол Улсаас орж, гарах тохиолдолд нэг, хоёр удаагийн зөвшөөрөл авдаг болгоё гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн. Харин үүнийг зөвшөөрөл биш бүртгэдэг болгох хэрэгтэй. Тэгэхдээ 40.1.7 Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэний орох, гарах мэдэгдлийг бүртгэх. Энэхүү мэдэгдлийг тухайн иргэн орох, гарахаасаа өмнө тус бүр 72-оос доошгүй цагийн өмнө хүргүүлсэн байвал зохино. Энэ саналыг Харъяатын алба, Тагнуулын байгууллагынхан зөвшөөрсөн байгаа.

ШИНЭ МЭДЭЭ