МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалмаа: Онцгой нөхцөлд байгаа энэ үед онлайн худалдааны зах зээлийг хэрхэн дэмжих вэ?

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асуулаа:

Бүх юм хоригдсон энэ цаг үед онлайн худалдааны платформууд, жижиглэнгийн татварыг яаж тооцох вэ? 

Эрсдэлийг дутуу тооцох эрсдэл байгаа учраас төсвийн тогтвортой байдлыг хамгаалах, тогтворжуулалтын сангийн хөрөнгийг эрсдэлийн нөхцөлөөр удирдах шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын төсөв нь хуримтлал үүсгэхгүй, зардал өсөлттэй, өрийн дарамттай эрсдэлийг тооцоолох болон урт хугацааны бодлогын зорилтод чиглүүлэх боломж тун хомс байна гэж эдийн засагчид үзсэн байна. Үүнийг хэр анхаарч байна вэ?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Манай хууль эрх зүйн орчинд онлайн гэсэн тусдаа зохицуулалт байхгүй. Гэхдээ онлайнаар худалдаа хийж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө орлого, зарлагаа тайлагнаад явах ёстой. Үүн дээр илүү дутуу зүйлгүй татвараа аваад явах бүрэн боломж байгаа. Онлайн гүйлгээ хийхэд ямар нэгэн асуудал байхгүй. 

ШИНЭ МЭДЭЭ