2020.11.13
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Цар тахлаас сэргийлэх вакциныг хэзээ оруулах боломжтой вэ?

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

2020 оны төсөв дээр Засгийн газарт үүссэн нөхцөл байдлыг давж гарах, цаг алдалгүй шийдвэрлэх эдийн засгийн ямар боломж байна вэ?

Төсвийн тодотгол гэхгүйгээр өнгөрсөн хавар гамшгийн тухай хууль баталсан байгаа. Хэрэв онцгой нөхцөл байдал үүсвэл Засгийн газар онцгой эрхтэйгээр төсвийг захиран зарцуулах эрх олгосон. Энэ хүрээнд эдийн засгийн ямар боломжууд байна. Засгийн газрын  нөөц хөрөнгүүд оны төгсгөл болон 2021 оны төсөв хэрэгжтэл ямар боломжууд байна вэ?

Вакциныг аль улсаас, ямар эх үүсвэрээр, ямар хугацаанд татах гэж байна вэ?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Цар тахлын энэ  үед саад бэрхшээл болох зүйл байхгүй. Хангалттай зохицуулалт хийх санхүүгийн боломж бүрэн байна. Харин иргэд гэртээ байж халдварыг тараахгүй, халдвартай хүмүүсийг олж тогтоох нь хамгийн чухал байна. 

ШИНЭ МЭДЭЭ