МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын онцгой комисст тусламж хүргүүллээ
2020.11.15
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын онцгой комисст тусламж хүргүүллээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тусламжийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, эрсдэл өндөртэй Алтанбулаг сумын онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар дотоодод илэрсэн энэ өдрүүдэд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, улмаар хорио цээрийн хугацааг 14 хоногоор сунгаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хувь хүн, ААН-үүд тусламжийн аяныг өрнүүлж байна.

Уг аянд УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэгдэж коронавирусний халдвар илрээд буй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, эрсдэл өндөртэй Алтанбулаг сумын зайлшгүй тусламж шаардлагатай өрхүүдэд хүнс, түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүний багцыг хувийн зүгээс хүргүүлснийг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө.

Сүхбаатар болон Алтанбулаг сумын холбогдох албаны байгууллагаас гаргасан судалгааны дагуу сонгосон айл өрхүүдэд энэхүү тусламж хүрэх юм.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн тусгаарлах байранд 12, Номин зочид буудалд иргэн Ц-гийн ойрын хавьтлын 24, нийтдээ 36 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Нийт 391 хүнээс авсан шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Олон улсын ачаа тээврийн 59 жолоочоос авсан шинжилгээнээс 57 жолоочийн шинжилгээний хариу сөрөг, ОХУ-ын нэг, Монгол Улсын нэг жолоочийн хариу эерэг гарсныг Улаанбаатар хот руу шилжүүлжээ. Тиймээс аймгийн Онцгой комиссоос эрсдэл өндөртэй энэ өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанад сахиж гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон зөвлөж байна.



ШИНЭ МЭДЭЭ