2020.11.17
Орон нутгийн хөгжил
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт улсын төсвийн санхүүжилтээр Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлнэ.
Шинэ хөдөө төслийн гол зорилго нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Малчидтай уулзаж байхад бэлчээрийн даац ердийн үеэс 4-5 дахин хэтэрсэн учир малын тооноос илүү чанарт анхаарч, өндөр ашиг шимтэй мал маллах хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлдэг. Иймд улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймагт "Шинэ хөдөө" төслийг хэрэгжүүлнэ.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29