2020.11.18
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Өрх бүрт нэг сая төгрөгийн тусламж үзүүлэх саналыг Засгийн газар дэмжсэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр албан санал хүргүүлсэн билээ.
Уг саналдаа төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэдэг санал тусгасан байсан юм. Гэвч уг саналыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар авч хэлэлцээд, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн байна.