МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Улсын төсөвт санал оруулж Хөвсгөлчүүдэд автомашин өглөө

Өнөөдөр Хөвсгөл аймгийн 3 сумын ЗДТГ, 4 сумын ЕБС-иуд шинэ автомашинтай боллоо. 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Баянзүрх, Чандмань, Өндөр сумдын Засаг Даргын Тамгын Газар, Хатгал тосгон, Чандмань өндөр, Ренчинлхүмбэ сум, Цагаан нуур сумдын ЕБС-иудад УАЗ-469 болон Пургон машинуудыг гардуулан өгчээ.

Тус автомашинуудыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Улсын төсөвт санал оруулан шийдвэрлүүлжээ. Автомашинуудыг Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Н.Шинэбаяр, гишүүний Хөвсгөл аймаг дахь бие төлөөлөгч Г.Сарангэрэл нарт гардуулан өгсөн байна. Сургуулиуд урьд өмнө автомашингүй байсан бол шинэ автомашинтай болгосон гишүүнд талархсанаа илэрхийлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ