2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Бат-Эрдэнэ: Хуучны аравт, хорьтын системчилсэн багаар зохион байгуулвал үр дүнд хүрнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хоёр жилийн өмнө сайжруулсан түлш хүргэлтийн асуудлыг 4000 гаруй хүн хуучны аравт, хорийн багаар зохион байгуулсан сайн жишиг байдаг. Хэнтий аймаг аравтын тогтолцоонд орсон учраас асуудлыг маш амархан давж байна. Ийм тохиролцоонд орвол зүгээр байна. Цар тахлын үед Засгийн газар харьцангуй шийдвэртэй арга хэмжээг авч ирлээ. Гэхдээ нэг сэрэмж алдахад ямар аймшигтайгаар тархаж байгааг бид харж байна. Ийм нөхцөл байдалд онцгой хариуцлагатай байх хэрэгтэй байна.  Маш богино хугацаанд тархалтыг хумих арга хэмжээ авч байна. Бид хаа хаанаа ягштал үүнийг дагаж байж  хүндрэлийг давж гарна.

ШИНЭ МЭДЭЭ