2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Саранчимэг: Аж ахуй нэгжээ дэмжих дуусч байгаа хуулийн хугацааг шинэчлэх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа:

УИХ 4 сард цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр хууль, тогтоолыг баталсан. Гэтэл одоо шинэ, онцгой нөхцөл үүссэн үед хуульдаа нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн төслөөр оруулж ирэх гэж байна уу?

Иргэд аж ахуй нэгжээ дэмжих тал дээр Хүүхдийн 100.000 аас бусад хуулийн хугацаа энэ 12 сард дуусах дөхөж байгаа.  Тиймээс үүн дээр нэмэлт өөрчлөлт зайлшгүй оруулах шаардлагатай гэж үзэж байна. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Энэ хуулийн хугацааг 7 сарын 1 хүртэл сунгахаар өргөн барьж байгаа. Эдийн засагтай холбоотой хуулиуд дагаж өргөн барьж байна. Зарим барааг НӨТ-ийн татвар, гаалын татвараас чөлөөлөх, одоо Гаалын талбайд байгаа аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслүүд өргөн баригдаж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ