МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ц.Мөнх-Оргил: Сургууль, цэцэрлэг дээр хадгалагдсан хүнсийг эмзэг бүлгийн хүүхдүүдэд өгөх боломж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуулаа:

Одоо бол буруутанг хайх цаг биш Цар тахлынхаа цаана гарах нь чухал байна. Улаанбаатар хотод сургууль дээрээ л өдөрт нэг удаа халуун хоол иддэг хүүхдүүд байгаа. Энэ үед сургууль, цэцэрлэг дээр хураагдаж, хадгалагдсан хүнс байвал эмзэг бүлгийн хүүхдүүдэд өдөрт нь хоол хүнс хүргэж өгөх боломж байна уу? Англид ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хүүхдийн хоол хүнстэй холбоотой асуудал дээр өөр ямар арга хэмжээ авах боломж байна вэ? Эмзэг бүлгийн хүүхдүүдийг хоол хүнстэй залгуулах боломж хэр байна вэ?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Бид ийм арга хэмжээнүүдийг шат дараатай авч байна. Улаанбаатар хотод орон гэргүй гэж үзэж болохоор 832 хүн байна. Тэр хүмүүсийг өчигдөр тодорхой байранд аваачин байрлуулж, хоол ундаар хангаж байгаа. Дүүрэг, дүүргээр эмзэг бүлгийн иргэд тэр дундаа хүүхэдтэй холбоотой асуудалд судалгаа хийгээд Улаан Загалмай нийгэмлэг болон бусад байгууллагуудтай хамтарч нэмэлт хэмжээний хүнсийг тараах ажлыг хийж байна. Бүх дотуур байруудад хүнс оруулсан. А.Ариунзаяа сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ бүх зохион байгуулалтуудыг хийж байна. 

ШИНЭ МЭДЭЭ