МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ц.Сэргэлэн: Эрүүл мэндийн байгууллагын ажилчидад төрийн тусгай албаны статус байхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн асуулт асуулаа:

Өнөөдрийн үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үед Нийгмийн харилцааг зохицуулж байгаа одоогийн хууль эрх зүйн орчин болж байна гэж та үзэж байна уу? УОК, Засгийн газраас ямар нэгэн үйл ажиллагаа авч явуулахад эрх зүйн орчны хувьд боломжгүй, зайлшгүй УИХ-аар шийдүүлэх асуудлууд хэр байна вэ? Ийм асуудал байвал нэн яаралтай УИХ-д яаралтай танилцуулах шаардлага байна.

Голомтын тэргүүн шугам дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчид, эмч, эмнэлгийн ажилчид хүн ардынхаа эрүүл төлөө тангараг өргөсөн албан хаагчид нойр хоолгүй зүтгэж байна. Эдгээр албан хаагчид төрийн тусгай албаны статус байхгүй байна. Бусад төрийн тусгай албаны албан хаагчидад тухайн салбарынхаа хуулиар, эрсдэл учирсан тохиолдолд нийгмийн баталгааг нь зохицуулж өгөх эрх зүйн зохицуулалт тодорхой хэмжээнд байдаг. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Цар тахал дотоодод алдахаас өмнө ажлын хэсэг гараад, гамшгийн үед ажиллах эрх зүйн зохицуулалтын тодорхой ажлын хэсэг гараад дүн шинжилгээ хийгээд явж байсан. Өнөөдөр энэ хүрээнд УИХ-ын парламентийн баталж өгсөн Гамшгаас хамгаалах хууль, Корона вируст халдварт цар тахлаас хамгаалах хариу арга хэмжээг авах хууль гээд холбогдох хуулийн хэмжээнд шийдвэрүүдээ гарган явж байна. Одоогоор шийдвэр гаргах түвшинд ноцтой хүндрэлтэй зүйл алга.  Гэхдээ салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах шаардлагууд байна. Зарим хуулиудын эрх зүйг тодорхой болгох шаардлагууд байна. Энэ хуулиудаа Засгийн газар яаралтай горимоор өргөн барьж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ