МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай  тогтоолын төслийг хэлэлцлээ
2020.11.19
Эдийн засаг, Худалдаа

2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ