2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Д.Өнөрболор: Нийгэм эдийн засгийг даван туулах стратеги төлөвлөгөөг хэр хугацаанд боловсруулсан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор асуулт асуулаа:
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэлхийг нэгтгэж байна. Хүн төрөлхтөн аюулт өвчний эсрэг хэдийгээр хөрөнгө мөнгө санхүүгийн боломж өөр өөр байгаа ч гэсэн тахлыг даван туулах арга зам, үйл ажиллагаа, ноу хаугаар улам бүр нэгдсээр байна. Миний бие давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулах үед засаглалын чадамж өндөртэй улс орнуудын тулгарсан асуудалд хэрхэн уян хатан, уялдаа холбоотой, оновчтой, шуурхай шийдвэрлэж байгаа туршлагуудаас цаг алдалгүй суралцахыг эрхэмлэж ирлээ.
БНСУ-ын цар тахлын үеийн засаглалын менежментийн талаарх 101 хуудастай “COVID-19 хариу арга хэмжээний тайлан”- гаас орчуулан эмхэтгэж Засгийн газар УОК-т хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Ажил хэргийн чухал гарын авлага болно гэж итгэж байна.
Ковид-19-ээс үүдэлтэй нийгэм эдийн засгийг даван туулах стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан гэж хэлж байсан. Энэ ажлын хэсэг стратегийг ямар цаг хугацаанд боловсруулсан бэ?
Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.
Таны судалсан материалыг хүлээн авч, хэрэглэх боломжтой. Өнгөрсөн 11 сарын хугацаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг хангах чиглэл рүү гол анхаарлыг хандуулсан тактиктай бүх ажлуудыг бэлдсэн. 11-р сарын 10-аас хойш дотооддоо вирус илэрснээс хойш илэрүүлэх, эмчлэх, голомтын хүрээг хумих, таслан зогсоох ажлуудыг хийж байна. Хуулийн хүрээнд ажиллаж байгаа.