МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

П.Анужин: Өдрийн орлогоор амьдардаг иргэдийн судалгааг хэзээ гаргаж өгөх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн П.Анужин асуулт асуулаа:

Яагаад шинэ хууль нэмж баталж болохгүй байна вэ? Хавар цар тахал гараагүй байхад холбоотой хууль баталсан байна. Өнөөдөр бид нүүр тулчихаад байхад яагаад банк, зээл санхүүтэй холбоотой яаралтай хууль тогтоомжийг гаргаж болохгүй байна вэ? Яагаад УИХ-ын танхимаас шийдвэр гарахгүй, зүгээр нэг асуулт хариулт хийсэн иргэдийнхээ цаг нарыг барсан ажил хийж байгаад сэтгэл дундуур байна.

УОК олон шийдвэрүүдийг цаг хугацаа алдахгүй гаргаж байна. Гэхдээ гаргаж байгаа шийдвэрүүд чинь хэр зөв байна вэ? Иргэдийгээ өглөө, орой хүнс, эм тариагаа авах шийдвэр гаргачихлаа. Өнөөдөр Д витамин, задгай салхи хэчнээн хэрэгтэй байгааг дэлхийн эрдэмтэд судлаад гаргачихсан байна. Гэтэл өглөө, оройд бөөн түгжрэл үүсгэчихлээ. Шөнийн цагаар түгээлт хийхэд хүн хүч, шинэ зохион байгуулалт хэрэгтэй болж байгааг тооцож шийдвэр гаргасан уу? 

Асуулт хариултыг сонсоход бүх юм болж байгаа юм байна. Гэтэл иргэдээс болохгүй асуудлын асуултаар булагдаж байна. Нөөцийн махыг 18 кг буюу бүтнээр нь зарж байгаа нь өдрийн хоолоо арай чүү авч байгаа хүмүүс яаж энэ махыг авах вэ? Өндөг, ургамлын тосны үнэ Сонгинохайрханд бодитоор өссөн байна. Эрүүл мэндийн төвүүдэд маск байхгүй байна. Халдваргүйжүүлэх зүйлс асар их дутагдаж байгааг мэдэж байна уу? Өдрийн орлогоор амьдардаг иргэдийн судалгааг хэзээ гаргаж өгөх вэ? Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа иргэд болоод байна. Өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс түгжигдээд хэчнээн хонож байна вэ?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын 14 эрсдлийн байцаагч нар ажиллаж байна. Энэ чиглэлээр өдөр бүр мэдээ авч, тодорхой хүсэлт гаргаж байгаа байгууллагуудын учир шалтгааныг хүнсний хангамжийн шуурхай штаб дээр авч зохицуулалт хийж байгаа. Тодорхой үнийн өсөлт зарим нэг байгууллага дээр ажиглагдсныг хангалтыг нийлүүлэх замаар ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэг рүү шуурхай арга хэмжээг авна.

Өвчний тархалт халдварыг ОУБ-аас өгч байгаа хумих зөвлөмжийн дагуу хийж байна. Голомтоо таслан зогсоохын тулд хөдөлгөөний эрчимжилтийг 90 хувь хүртэл бууруулах зайлшгүй шаардлага байгаа учраас хөл хорио тавигдаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ