2020.11.19
Эдийн засаг, Худалдаа
Т.Энхтүвшин: Тогтоолын төслөө батлаад явах байр суурьтай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;-ийг хэлэлцлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
2021 онд төсөв сайн, муугийн алин болохыг хэн ч мэдэхгүй. Тийм байж төсвийн тодотгол хийх, төсвөө өөрчилье гэсэн зарчмын зөрүүтэй зүйл хэлж байгаатай санал нийлэхгүй байна. Төсвийн гүйцэтгэлд хяналт тавих тогтоолын төслөө бүх гишүүд батлаад явах хэрэгтэй. Засгийн газар дотоодын хяналттай байх ёстой тиймээс тогтоолын төслөө батлаад явах байр суурьтай байна.