МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй байх үндэслэл байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.11.19/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асууж, үг хэллээ. 

"Цэцийн дүгнэлттэй танилцлаа. ХЗБХ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч тухайн орон нутагтаа оршин суудаг байх заалт бий. Энэ шаардлагатай холбоотойгоор нэр дэвшигч тойрогтоо шилжин очих хуулийн шаардлага бий. энэ нь төрийн байгууллагад сонгогдох эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм.

ИТХ гэдэг бол орон нутгийн иргэд өөрсдийнхөө дундаас төлөөлөгчөө ИХ даа явуулах агуулгатай юм. Тиймээс засаг захиргааны тухайн нэгжийн оршин суугч байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Тэгэж байж орон нутгийн амьдрал төсөв мөнгийг мэддэг хүн байх ёстой. Тиймээс цэцийн дүгнэлтийг дэмжихгүй байна.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоож байгаа нь нэр дэвшигчийн сонгогдох эрхийг хязгаарлаж байна гэж цэц үзсэн. Нөгөө талаар сонгогчийн эрхийг бодох ёстой. Сонгогч саналаа өгсөнөөр эрх нь хангагдлаа гэсэн үг биш. Түүнийг өөрийг нь төлөөлж чадах хүнийг сонгох боломжтой байх нь сонгох эрхийг нь хангаж байгаа нэг илрэл юм."

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн Н.Энхболд нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ