МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ц.Цэрэнпунцаг: Гааль дээр гацсан бараа бүтээгдэхүүний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асуулаа: 

Өвчтөнгүүдэд зориулж 1645 ор бэлэн байна гэсэн. Тэгэхээр энэ нь тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эрчимт эмчилгээний орнууд уу? 

Гааль дээр 12-р сарын 1 хүртэл эм, хүнсний бараанаас бусад зүйлийг өгөхгүй байгаа юм байна. Тэгэхээр бусад бараа гааль дээр ирсэн иргэд авч чадахгүй бухимдаж байна. Түрээс төлдөг учраас бараанаасаа илүү үнэтэй болох нь ээ.

Цар тахлын үед орон нутагт өөрсдийгөө хамгаалах постууд гаргаж ажиллаж байна. Үүнд хүн хүчийг нэмж чанартай болгох боломж байна уу?

Нийгмийн халамжийн сангийн 2020 оны эхний 9 сарын зарцуулалт Хүүхдийн мөнгө 65 хувьтай байна. Ард түмэндээ уриалж бид энэ хүнд нөхцөл байдлыг бүгдээрээ хамтарч даван туулах ёстой. Хүүхдийн мөнгөгүй явах боломжтой гэдэг тал дээр соён гэгээрүүлэх ажлыг хийж, уриалга гаргаж ажиллавал яасан юм бэ? Үүн дээр дата, статистик тоо баримт байвал бидэнд өгөх боломжтой юу?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 1645 ор дэлгэх асуудал эхний ээлжийн арга хэмжээ. Улаанбаатар хотод байдал хүндэрвэл 6000 ор дэлгэхээр бэлэн байдлыг хангасан. Бүх аймаг, сумын хүн амын тоонд хамааруулаад, хүн амд гарч буй халдварын хувьтай холбож ор тэлэлт явдаг.  Тэрийг аль тасгаа хааж, алийг нээх вэ гэсэн төлөвлөлттэй явж байна. 

ШИНЭ МЭДЭЭ