2020.11.20
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
100.000 ширхэг маск, 500 ширхэг түргэвчилсэн оношлуурын дэмжлэг үзүүллээ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Онцгой комисст цар тахлын үед нэн шаардлагатай байгаа маск, оншлуурыг дэмжлэг болгон өглөө.
Дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисст 70 мянган ширхэг маск, 500 ширхэг коронавирусын түргэвчилсэн оношлуур, мөн УБТЗ-ын Сайншанд зангилаанд 30 мянган ширхэг маскны тусламжийг Орон нутаг дахь бие төлөөлөгчдөөр дамжуулан хүргүүлжээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжөө сайтар хэрэгжүүлж аюулт өвчнийг хамтдаа давцгаая!
ШИНЭ МЭДЭЭ
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09