2020.11.20
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Завхан аймгийн иргэдийн санал хүсэлтийг УОК-т хүргүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг онцгой нөхцөл байдлын үед Завхан аймгийн иргэдийн өмнө тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэн дараах байдлаар 2020 оны 11-р сарын 18-нд УОК-т хүргүүллээ.
Завхан аймгийн иргэдээс ирсэн санал, хүсэлтүүд. Үүнд:
-
Улиастай сумыг зориулалтын иж бүрэн тоноглол бүхий эмнэлгийн хоёр авто машинаар хангах.
-
Аймгийн нэгдсэн эмнэлгийг Био аюулгүйн кабинеттай болгох бусад эмнэлгийн аюулгүйн хэрэгслүүдийг нэмэгдүүлэх
-
Нэг удаагийн хамгаалах хэрэгслийн тоог яаралтай нэмэгдүүлэх
-
Түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх
-
Аймгийн хэмжээнд хяналтын 12 постод ажиллаж байгаа албан хаагчдын хүрэлцээ муу байгаа учир ажиллах хүчийг нэмэгдүүлэх.
-
Өвөлжилт хүндэрсэн 12 сумын 26 багийг өвс тэжээлийн нөөцөөр цаг алдалгүй хангах
-
Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас эрүүл мэндийн яаманд явуулсан багц асуудлуудыг яаралтай шийдвэрлүүлэх
-
Бүх төрлийн зээлийн төлөлтийг хойшлуулах, түрээсийн төлбөрийн хөнгөлөлт, зохицуулалтыг тодорхой болгох
-
Амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн өрх мөн өрх толгойлсон ганц бие эцэг (эх), 16-с доош насны 4-өөс дээш хүүхэдтэй өрх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх, харж хамгаалах хүнгүй өндөр настай ганц бие хүнд хүнс хангамж, түлш түлээ, халдвараас хамгаалах бараа бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах
-
Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
Бид хамтдаа цар тахлын эсрэг тэмцэж даван гарч чадна.