Сайншанд сумын 240 өрх, Замын-Үүд сумын 133 өрхөд нэг тонн нүүрсний дэмжлэг үзүүллээ
2020.11.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Сайншанд сумын 240 өрх, Замын-Үүд сумын 133 өрхөд нэг тонн нүүрсний дэмжлэг үзүүллээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар цар тахлын үед Сайншанд сумын 240 өрх, Замын-Үүд сумын 133 өрхүүдэд нэг тонн нүүрсний дэмжлэг үзүүллээ.

Цар тахлын эсрэг хатуу хөл хорио цээрийн дэглэм тогтоосон амаргүй цаг үед Сайншанд, Замын-Үүд сумдын өрхийн амьжиргааны түвшин доогуур нийт 373 өрхөд үнэгүй нүүрсээр хангахаар түгээлт эхэллээ.

Өрхүүдийн судалгааг аймгийн ХХҮГ, сум, багийн ажлын алба, АОК-ын дэргэдэх хүнсний хангамжийн шуурхай штабын судалгаанууд дээр үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эмэгтэйчүүд , байнгын асаргаатай хүүхэдтэй гэр бүлүүд хамрагдаж байна.

Энэ судалгаанд үндэслэн зорилтот өрх тус бүрт нэг тонн нүүрсийг халдвар хамгааллын дэглэмийг сахин тусгай зөвшөөрөлтэй автомашинаар тухайн сум, багийн Засаг дарга болон орон нутаг дахь бие төлөөлөгчдөөр дамжуулан гэрт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна.

Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байцгаая. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, санамжийг сайтар дагаж мөрдөцгөөе.

ШИНЭ МЭДЭЭ