2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Дэлгэрсайхан: Орон нутгийн иргэдийг буцаах тал дээр анхаарах хэрэгтэй

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа:

Шадар сайд аа экспорт, импортоо яаж анхаарч байна вэ? Замын-Үүдэд 50 жолооч цаана тусгаарлаад, өдөрт 150 машин нэвтэрнэ гэж байна. Цар тахлаас өмнө жирийн үед 300-400 машин гарч байсан. Тэгэхээр ядахдаа 150 жолооч болгоод, оролт гаралтаа нэмэгдүүлэхгүй бол энэ нь экспорт, импортод нөлөөлөх болно.

Замын-Үүд Гашуун Сухайтын боомтоор гарч байгаа экспорт, импортоо ялангуяа Ханги боомтоор гарч байгаа ачаа бараа багасч байна. Ханги-Мандал бол цаанаа ямар ч хүнгүй, гурван том хашаа байгаа. Энд өдөрт 30-хан машин гарч байна. Үүний цагийг ихэсгэж эскпортоо нэмэгдүүлэх дээр анхаарах хэрэгтэй. Эдийн засаг уначих вий.

Нийгмийн халамж хөдөө орон нутагт очихгүй байна. Хотод бол өгөгдөөд байна. Үүнийг онцгой анхаарч өгнө үү?

Хотод ирээд гацсан байгаа иргэдэд анхаарахгүй бол тэнд ч бүртгүүлнэ, энд ч шинжилгээ өгнө гэсээр байтал унтах газар ч үгүй боллоо. Маш олон мессеж ирж байна. Үүнд яаралтай арга хэмжээ авч өгөх хэрэгтэй.

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Бид хоёр хайчин галд байна. Нэг талаасаа иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах. Дэлхий нийтээр сандаргаж байгаа цар тахлыг барьж хумих, хязгаарлах, нөгөө талаасаа эдийн засгаа унагачихгүй, ард иргэдийнхээ амь амьжиргааг доош оруулахгүй, эрсдэл багатайгаар даван туулах гэсэн хоёр хайчин дунд байна. Эдийн засгаа нэмэхээр тархалт нэмэгдэх аюултай. Экспортын гол үйлдвэрүүдийг онцгой дэглэмд шилжүүлсэн. Хамгаалалтыг нь нэмэгдүүлж байгаа. Тэнд эрсдэлгүй бүс гэж зарлаад тухайн орондоо мэдэгдээд явна. 

ШИНЭ МЭДЭЭ