МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.25
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Төсөв тодотгохгүй бол эдийн засаг элгээрээ мөлхөнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.25/ хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ноцтой асуудлыг яаж даван гарах вэ? Хөрөнгө оруулалт гэхэд тендерүүд зарлагдаад явна. 2021 оны төсөвт орлого ямар ч биелэх боломжгүй болсон байна. Тэгэхээр орлого мөнгө орж ирэхгүй учир эргээд компаниуд мөнгөө авах боломжгүй дампуурал үүсэх магадлалтай болно. Төсвийн тодотгол хэдийгээр хийх боломжтой вэ? Төсвийн тодотгол яаралтай хийхгүй бол эдийн засгийн хувьд улам дордуулсан төсөв болно. 

ШИНЭ МЭДЭЭ