МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

М.Оюунчимэг: Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд энэ хөнгөлөлт, чөлөөлөлт хүрэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

"Бид аливаа хөнгөлөлт тусламжийг үзүүлэхээрээ томоохон компаниудыг хамруулаад яг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нараа орхигдуулаад байна. Бид МҮХАҮТ-ын удирдлага, гишүүн, эмэгтэй бизнес эрхлэгчид нартай уулзсан. Тэдний хэлж байгаагаар бид элдэв татаас, хөнгөлөлт, төрийн бодлогын гадна үлддэг. Гэтэл бидний үйлдвэрлэн иргэдийн гарт хүргэдэг бизнес эрхлэгчид л байдаг.

Тиймээс энэ хөнгөлөлт эцсийн бүтээгдэхүүн дээр л очих ёстой гэж үзэж байна. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна."

ШИНЭ МЭДЭЭ