МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сүхбаатар: Хөнгөлөлт эдлэсэн ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд ямар хариуцлага хүлээх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа.

Бусад ямар аж ахуй нэгжүүд энэ хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагддаг вэ? Бусад ямар бараа бүтээгдэхүүндээ НӨТ-өөс чөлөөлүүлье гэж хүсэлт тавьсан бэ? 39 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт компаниудад үзүүлж байна энэ хэрээрээ үнэ буурах уу?

Хөнгөлөлт чөлөөлөлтийг дагаад ямар сигнал өгч байна гэхээр бусад бүх салбарууд хөнгөлөлт, чөлөөлтийг шаардана. Тэгэхээр заавал үндэслэл тооцоо байх шаардлагатай. Чөлөөллөө, хөнгөлөлөө оронд нь хүлээж байгаа нийгмийн хариуцлага болон бусад үүрэг нь юу вэ? Дээр нь үүндээ шударгаар яаж очих вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Хөнгөлж, чөлөөлөхөөс илүүтэй бусад механизм дээрээ анхаараарай. Хөнгөлөлт чөлөөлтийг тойрсон ХХАА салбар бол Монгол Улсыг тойрсон стратегийн салбар. Үүнийг тойрсон авилгал оршиж байгаа нь бодитой зүйл юм. 

Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.

Энэ хуулиас гадна Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд НӨАТ-аас чөлөөлөгддөг. ЖДҮ-ээ дэмжиж байгаа. Ирэх оны 7-р сарын 1 хүртэл зээл төлөх болон зээлийн хугацааг нь хойшлуулах шийдвэр гаргасан. 

ШИНЭ МЭДЭЭ