2020.11.27
Эдийн засаг, Худалдаа
Д.Тогтохсүрэн: Хууль хэрэгжих хугацааг долдугаар сарын нэгэн болгох шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
"Хуулийг бүхлээр нь дэмжиж байгаа. Хэдэн санал байна.
- Засгийн газраас гарсан шийдвэрээр 23 арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн. Үүн дээр НӨАТ болон Гаалийн албан татвартай холбоотой дурьдагдсан зүйлс энэ хуульд ороогүй байна. Тэгэхээр хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд анхны хэлэлцүүлгээр бид 2 асуудал шийдэх ёстой. Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хуулийн төсөлд 5 сарын 1 гэсэн үүнийг 7 сарын 1 болгох хэрэгтэй. Өвч тэжээлтэй холбоотой асуудлыг олон гишүүн хэллээ. Үнэхээр үнэ нь нэмэгдээд байгаа юм. Нийлүүлэлт багассантай холбоотой. Ковид ч тээвэртэй холбоотой нөлөөлж байгаа. Тиймээс хүндрэлтэй байгаа Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь гэх мэт аймгуудад нийлүүлэлт хийх, үнийг барих чиглэлд Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай байна.
- Мал махны борлуулалт. Гантай бүс нутгуудад мал, махны борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч өгөөрэй. Цар тахалтай холбоотой энэ асуудал хаагдаад байна."
ШИНЭ МЭДЭЭ
Орон нутаг бие даан хөгжих боломжийг нээнэ
2020.12.02