2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Засгийн газар, УИХ өөр өөрийн түвшиндээ бэлтгэл ханган, шаардлагатай арга хэмжээ авч сайн ажиллаж байгаа. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл шаардлагатай, хүндэрч байгаа аймаг сумдадаа анхаарах хэрэгтэй байна. Дотооддоо халдвар тархаж байгаа үед халдвар хамгааллаа сайн сахих шаардлагатай байна шүү. Хүн бүр дор бүрнээ хичээгээрэй. Ялангуяа УИХ өдөр бүр олон нийтийн өмнө телевизээр гарч байгаа гишүүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай шүү."

ШИНЭ МЭДЭЭ