2020.10.28
Орон нутгийн хөгжил
35 багийн эмч нарт мотоцикл олгов
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын санаачлагаар аймгийн 19 сумын 101 багийн эмч нарыг унаагаар хангах ажил үргэлжилж байна.
Өнөөдөр зүүн талын найман сум болох Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хайрхан, Хотонт сумын 35 багийн эмч нарыг мустанг-5 маркийн мотоциклоор унаажууллаа.
Ингэснээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөл боломж бүрдэж, илүү шуурхай хүртээмжтэй ажиллаж, чанартай үйлчилгээ үзүүлэх тал дээр нь анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга эмч нарт хэлж байв.
Баруун найман сумын 44 багийн эмч нарын мотоциклыг өнгөрөгч 5, 6-р сард хүлээлгэж өгсөн ба одоо гурван сумын эмч нарыг унаажуулах ажил үлдээд байгаа аж.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20