2020.11.27
Орон нутгийн хөгжил
Д.Сумъяабазар: QR код бүхий зөвшөөрөлтэй 17 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрээр "Одоогийн байдлаар QR код бүхий зөвшөөрөлтэй 17006 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна" гэв.
Тээврийн хэрэгслийн эрчмийн мэдээлэл:
-
Энгийн өдрүүдэд 450,000-500,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.
-
Цагийн хязгаарлалтын өдрүүдэд 41,000 хязгаарлалтыг сунгахад 80,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан.
-
Иргэдийн хөдөлгөөн 70-90 орчим хувь буурсан.