2020.11.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Архангай Аймгийн Онцгой Комисс болон ЭМ-ийн газарт 100,000 маскийг хандивлалаа
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар Архангай Аймгийн Онцгой Комисс болон Эрүүл мэндийн газарт халдвараас хамгаалах ажлын хэрэгцээнд зориулан 100,000 маскийг хандивлалаа.
Үүнээс 50,000 маскийг 18 сумдын хэрэгцээнд зориулах юм байна. Мөн үлдсэн 50,000 маскийг бусад хэрэгцээний зүйлсийн хамт Аймгийн Онцгой Комиссын албан хаагчдад болон Эрдэнэбулган суманд хүргүүлсэн байна.