2020.12.01
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ээлжит тусламж эздэдээ хүрлээ
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын тохиолдол манай улсад бүртгэгдсэний нэг нь Сэлэнгэ аймаг юм. Эдүгээ тус аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, үүссэн нөхцөл байдал нутгийн иргэдийн аж амьдралд хүндрэл дагуулаад буй. Тиймээс УИХ-ын гишүүн Ч.Ундрам цар тахлын халдварын үед хөл хорионд орж, хүнд өдөр хоногийг өнгөрүүлж буй нутгийнхаа иргэдэд туслах аяныг үе шаттайгаар өрнүүлж байна.
Тэрбээр энэ удаад нийтдээ 75 мянган ширхэг амны хаалт, 100 литр ариутгалын бодис, белизна зэргийг Сэлэнгэ аймгийн бүх сум, суурин газарт хүргүүлж сум, тосгоны Онцгой комиссоор дамжуулан иргэдэд туслаад байна.
Уг ажлыг зохион байгуулахад идэвх санаачилга гаргаж, хамтран ажилласан сумдын Онцгой комиссод УИХ-ын гишүүний зүгээс талархал илэрхийллээ. УИХ-ын гишүүний тусламж зорилтот бүлгийн айл өрх, ард иргэдэд хүрсэн гэдгийг аймаг, сумын Онцгой комиссын зүгээс хэлэв.