МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ээлжит тусламж эздэдээ хүрлээ
2020.12.01
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ээлжит тусламж эздэдээ хүрлээ

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын тохиолдол манай улсад бүртгэгдсэний нэг нь Сэлэнгэ аймаг юм. Эдүгээ тус аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, үүссэн нөхцөл байдал нутгийн иргэдийн аж амьдралд хүндрэл дагуулаад буй. Тиймээс УИХ-ын гишүүн Ч.Ундрам цар тахлын халдварын үед хөл хорионд орж, хүнд өдөр хоногийг өнгөрүүлж буй нутгийнхаа иргэдэд туслах аяныг үе шаттайгаар өрнүүлж байна.

Тэрбээр энэ удаад нийтдээ 75 мянган ширхэг амны хаалт, 100 литр ариутгалын бодис, белизна зэргийг Сэлэнгэ аймгийн бүх сум, суурин газарт хүргүүлж сум, тосгоны Онцгой комиссоор дамжуулан иргэдэд туслаад байна.

Уг ажлыг зохион байгуулахад идэвх санаачилга гаргаж, хамтран ажилласан сумдын Онцгой комиссод УИХ-ын гишүүний зүгээс талархал илэрхийллээ. УИХ-ын гишүүний тусламж зорилтот бүлгийн айл өрх, ард иргэдэд хүрсэн гэдгийг аймаг, сумын Онцгой комиссын зүгээс хэлэв.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өмнө нь халдварын голомт гэгдээд буй Сүхбаатар, Алтанбулаг сумын тусламж үйлчилгээ нэн шаардлагатай 30, Мандал сумын 90, нийт 120 өрхөд хүнс, түлш, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүнээс бүрдсэн тусламжийн багцыг аймгийн Онцгой комиссоор дамжуулан хүргүүлсэн. Мөн эрсдэлтэй үед ажил үүргээ амжилттай биелүүлж буй Сэлэнгэ аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэг сая төгрөгийг хандивласан. Энэ удаагийн тусламж түүний тойргийн ард иргэдэд цар тахал гарсантай холбоотойгоор үзүүлж буй дөрөв дэх удаагийн тусламж боллоо.

Эдүгээ УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн төрсөн өдрөөр Сэлэнгэ нутгийнхаа иргэдэд туслах хандивын аяныг цахим орчинд өрнүүлж тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоод буй. Хандиваас цугларсан мөнгө удахгүй ээлжит тусламж болж Сэлэнгэчүүдэд хүрэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ