2020.12.01
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Одонтуяа: Японоос авах зээлийг ард иргэддээ тараая

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.01/ хуралдаж байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Өчигдөр манай бүлэг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимийн дарга ирж судалгааг танилцууллаа. Үнэхээр хүнд нөхцөлд орсон байна. 12-р сарын 01 хүртэл хөл хорио үргэлжилхэд 152.900 хүн ажлын байраа алдана. 12-р сарын 01 хүртэл хөл хорио үргэлжилхэд 432.600 хүн ажлын байраа алдах юм байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад сүүлийн зуун жилд тохиолдоогүй хямрал нүүрлэх нь гэж маш олон судалгаагаар гаргасан байна.

Аж ахуй нэгжүүдээс өөрсдийн нөөцөөр ажлын байраа хадгалж чадах уу гэсэн асуултанд 53 хувь нь нэг сар барина. 31 хувь нь 1-3 сар барина тэрнээс цааш чадахгүй гэжээ. Нийт 80 гаруй хувь нь 1-3 сарын нөөцтэй байна. Тэгэхээр зах зээл царцсан байна. Хүнээр бол энэ хүн сэхээнд орсон байгаа. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэл өгөх 800.000 ваучераараа зах зээлд орсноос хойш 10-30 жил зүтгэсэн аж ахуй нэгжүүдээ хадгалж үлдэх саналтай байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэмэлт тодруулга хийлээ:

ШИНЭ МЭДЭЭ