2020.12.02
Улстөр
Д.Тогтохсүрэн: Дүүргүүдийн концессийг нийслэлд төвлөрүүлэх нь зүйтэй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс гарсан санал дүгнэлттэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
"2012-2016 онд энэ эрх байсан. Гэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд байгаагүй. Төсвийн болон бусад хуульд байсан. 2016 онд энэ заалтыг хассан. Учир нь аймгууд концесс гаргаад эхэлсэн юм. Хуульд заасан журам гэж үг оруулахгүй бол болохгүй байгаа юм. Монгол Улс нэгдсэн төсөвтэй улс. Хийгдэж байгаа концесс заавал улсын төсвийн бүрэлдэхүүн болж явдаг. Энэ агуулгаараа энэ заалт заавал байх ёстой юм. Тэгэхгүй бол орон нутгийн хийсэн концессыг улсын төсөв төлдөг. Өнгөрсөн 4 жил тэгэж явсан. Тиймээс энэ заалтыг оруулсан.
Дүүрэг концесс гаргаад эхлэхээр задраад л байдал хүндрээд явах байх даа. Нийслэл дээрээ бүгд төвлөрөөд явах ёстой байх. Нийслэл бондын бодлогоо мэдээж дүүрэг рүүгээ л хийнэ шүү дээ. Тиймээс Нийслэл хот дээрээ төвлөрөөд явах нь зүйтэй гэсэн саналтай байна."
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05