МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо
2020.09.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд байгуулагдаж буй “Сэлбэ дэд төв”-д иргэд, залуус, бизнес эрхлэгчдийг дэмжих Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилга ашиглалтад орлоо.

Тус МСҮТ-д залуус үнэ төлбөргүйгээр нарийн мэргэжил эзэмшиж, өөрсдийн амьдран суугаа орчин нөхцөлөө өөрчлөн байгуулахад гар бие оролцох юм. Шинэ дэд төв байгуулах нь инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжаас гадна нийгмийн дэд бүтцээр хангаж, бие даан хөгжих боломжтой байхаар тооцож боловсруулсан шийдэл юм. Дэд төвийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороод удаагүй байгаа бол өнөөдөр залууст нарийн мэргэжлийн боловсрол олгох, хөгжлийг дэмжих МСҮТ ийнхүү үүд хаалгаа нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн 18-р хорооны Засаг дарга Б.Насанбат болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцов.

ШИНЭ МЭДЭЭ