МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх саналтай байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

12-р сарын 11 хүртэл 18 аж ахуйн нэгжийн төрлийн үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар хэвийн болгосон байгаа. 12-р сарын 11-ын хүлээхгүйгээр зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах санал хэлж байна. 18 аж ахуйн нэгж дээрээ өдөр өдөрт нь судалгаагаа хараад нэмж нээх хэрэгтэй. Хими цэвэрлэгээ, хоолны газарт хэсэгчилсэн байдлаар суулгах зэрэг байдлаар нэммээр байна. Бидэнд санал хэлэхээс өөр эрх мэдэл байхгүй байна.

Цар тахал анх алдсан байдлыг харахад ерөнхийдөө хяналтандаа авчихлаа гэсэн байр суурийг Онцгой комисс илэрхийлж байгаа. Тийм учраас зэрэгцүүлээд эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж өгөхөд уриалан, санал гаргаж байна.

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Одоо 18 салбарын үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрөөд явж байна. Дараагийн ямар салбарууд нээх вэ? Халдвар алавхгүй, тараахгүй байх ямар нөхцлийг бүрдүүлж ажиллах бэлтгэл ажил байх учиртай. Ээлж дараатай чөлөөлөөд явна. Бүгдийг нь тас хорих замаар асуудал шийдэгдэхгүй. Ж.Ганбаатар гишүүний хэлж байгаатай саналтай нэг байна. 

ШИНЭ МЭДЭЭ