МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Төсөв дээр 10 сая төгрөг ярьчихаад зээл, тусламжийг хэдэн зуун тэрбум, багцаар нь ярьдаг нь үр ашгийн асуудал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:

Улсын төсөв хэлэлцэж батлахдаа хөрөнгө оруулалтыг төсвөөс гарч байгаа зүйл заалт бүрээр нь ярьж байгаа. Гэтэл гадаад зээл, тусламжийг 1.1 их наяд төгрөгийг том дүнгээр нь оруулж ирээд батлагддаг. Одоо орж ирж байгаа 23 тэрбум иений зээл. Энэ бүгд багцаагаар байгаад байдаг. Зүйл, заалт журам гэж ярьдаггүй. Бид нар төсөв дээр 10 сая төгрөг ярьчихаад зээл, тусламжийг хэдэн зуун тэрбум, багцаар нь ярьдаг нь үр ашгийн асуудал. Зээл, тусламжтай холбоотой харилцааг эргэж нэг томоор авч үзэх ёстой юм биш үү. Одоо явж байгаа чиг шугам зөв үү?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Одоогийн явуулж байгаа арга хэмжээ бол зөв болов уу гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь гадаадын зээл, тусламжийг төсвийн ерөнхийлөн захирагчийн багцан дотор оруулаад тавьчихдаг. Тэгэхээр зарим төслийн арга хэмжээ хурдтай сайн явдаг. Зарим нь гацаад байдаг. Гацсан төслөөр нь төсвийн тодорхой хэмжээг зардал дотроо оруулчихаад тэрнээс гарч чаддаггүй.  

ШИНЭ МЭДЭЭ