МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.03
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Н.Энхболд: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ?

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг байгуулах асуудлаар тооцоо судалгаа хийгээд арга замыг тодорхойлоод оруулж ирэх тал дээр өгч байгаа чиглэл зөв байна. Ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн тооцох хуулийн хэрэгжилт дээр яах ёстойгоо эртхэн шийдвэрлэх гэх мэт зайлшгүй байх зүйлүүд юм. 

Өнөөдрийн тогтоол дотроос хүмүүсийн хамгийн их хүлээж байгаа зүйл нь ялангуяа ЖДҮ, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн талаар Засгийн газар юу хийж болох шаардлагатай хөрөнгийн асуудлыг яаж шийдэх тал дээр саналаа оруулж ир гэвэл олон тулгамдсан асуудлыг шийдэх болно. Томыг нь дэмжээд, жижиг бизнесийг дэмжихгүй байна гэж яриад байна. 

Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан хариуллаа.

Хуулийн хамарсан хүрээндээ Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэр явуулсан үйл ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрч байгаа эсэх. Хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах асуудал үүсч байна уу үгүй юу гэдэгт Засгийн газар чиглэл өгч байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ