2020.12.03
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Ганбаатар: Ажил хэрэгч байдлаар асуудал тус бүрт нь ярилцъя

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Эрх баригчид битгий их эмзэглэ. Би цар тахлын хурал дээр нэг ч удаа таслаагүй. Энэ хурлууд цахимаар явсан. Албан ёсоор саяны асуудлуудыг цаасаар өгсөн. Ажил хэрэгч байдлаар тус бүрт нь ярилцъя гэсэн болохоос таг алга болоогүй. Микрофон ашиглаж худлаа гүтгэхээ зогсоогоорой гэдгийг албан ёсоор хэлье. 

Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан хариуллаа.

Өнөөдөр бие биенээсээ өө хайх, оноо авах цаг биш л дээ. Гаргасан саналаа зарчмын зөрүүтэй саналын томъёолол гэдэг хуудсан дээр бүх гишүүд гаргаад саналаа хураалгадаг. Таны хэдэн санал бичигдээд, дэмжигдсэн дэмжигдээгүй гэдгээ хэлж өгөөч. 

ШИНЭ МЭДЭЭ